Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 5 сарын 29

Нууцлалын бодлого

Hadgal программ болон хөтчийн өргөтгөлийг ашиглах үед таны нууцлал бидэнд чухал. Энэхүү бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалдагийг тайлбарлана.

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

Google нэвтрэлтийн мэдээлэл

Та Google-ээр нэвтрэх үед бид таны нэр, имэйл хаяг, профайл зургийг Google-ээс хүлээн авна. Энэ мэдээллийг зөвхөн таны бүртгэлийг таньж тодорхойлоход ашиглана.

Захиалгын мэдээлэл

Premium захиалга авах үед QPay-р дамжуулан төлбөр хийгдэнэ. Бид таны карт болон банкны мэдээллийг хадгалдаггүй. Зөвхөн захиалгын статус, хугацааг бүртгэнэ.

Төхөөрөмжийн мэдээлэл

Premium хэрэглэгчдийн захиалгыг олон төхөөрөмжид дэмжихийн тулд төхөөрөмжийн нэр болон нэвтрэлтийн цагийг бүртгэнэ. Solo план 1, Pro план 5 төхөөрөмжийг дэмждэг.

Татаж авалтын түүх

Татаж авсан видеоны URL, огноо, статус мэдээллийг программын локал хадгалалтад хадгалдаг. Энэ мэдээлэл таны компьютерт хадгалагдах бөгөөд манай серверт илгээгддэггүй.

2. Хөтчийн өргөтгөлийн мэдээлэл

Cookie мэдээлэл

Hadgal Connector (Chrome, Firefox, Edge, Opera) хөтчийн өргөтгөл нь YouTube, Facebook, Instagram, TikTok, Twitter/X, Vimeo зэрэг платформын нэвтрэлтийн cookie-г уншиж, таны компьютер дээр ажиллаж буй Hadgal программ руу (localhost:7842) илгээнэ. Энэ мэдээлэл гуравдагч этгээдэд хэзээ ч илгээгддэггүй.

Хөтчийн мэдээлэл

Өргөтгөл нь идэвхтэй tab-ийн URL болон хуудасны видео мэдээллийг уншиж татаж авалтын хүсэлтийг бүрдүүлэхэд ашиглана. Таны хөтчийн түүх, нэвтрэлт, нууц үг зэрэг мэдээллийг цуглуулдаггүй.

3. Мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?

Бид цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана: • Нэвтрэлт болон захиалгын үйлчилгээ үзүүлэх • Олон төхөөрөмжийн нэвтрэлтийг удирдах • Техникийн дэмжлэг үзүүлэх • Үйлчилгээг сайжруулах

4. Мэдээллийг гуравдагч этгээдтэй хуваалцах уу?

Бид таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зарах, хуваалцах, дамжуулахгүй. Зөвхөн дараах тохиолдолд шаардлагатай мэдээллийг дамжуулна: • Google Sign-In нэвтрэлтийн баталгаажуулалт (Google) • QPay төлбөрийн боловсруулалт (QPay) • Хуулийн шаардлагаар (шүүхийн шийдвэр)

5. Мэдээллийн аюулгүй байдал

Таны мэдээллийг хамгаалахын тулд: • Supabase-ийн аюулгүй мэдээллийн сан ашигладаг • JWT токен ашиглан нэвтрэлтийг баталгаажуулдаг • Cookie мэдээлэл зөвхөн локалд дамждаг, гадагш илгээгддэггүй • Мэдрэмтгий мэдээллийг хадгалдаггүй

6. Мэдээллийг устгах

Та дурд үедээ өөрийн бүртгэлийг устгахыг хүсч болно. Хүсэлтийг hadgal.com@gmail.com хаягаар илгээнэ үү. Бид 30 хоногийн дотор таны бүх мэдээллийг системээс бүрмөсөн устгана.

7. Холбоо барих

Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, санал гарвал hadgal.com@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоно уу.

Энэхүү нууцлалын бодлого нь hadgal.com@gmail.com-д хандах замаар хэзээ ч шинэчлэгдэж болно. Томоохон өөрчлөлт гарвал хэрэглэгчдэд мэдэгдэнэ.